Ю БИ ПИ ХХК-ийн танилцуулга
Ю БИ ПИ ХХК нь 1997 онд сурагчийн 12 хуудастай дэвтэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлснээр Монголын хэвлэлийн салбарт анхдагчдын нэгээр тооцогддог.
Өнөөдөр бид дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна:
- 12–96 хуудастай сурагчийн дэвтэр (6 төрөл)
- Зургийн дэвтэр
- Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан дасгал ажлын дэвтэр
- Оюутан дэвтэр
- A4 хэмжээтэй дэвтэр
Нийтдээ 44 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын дэвтрийн зах зээлийг бүрэн ханган ажиллаж байна.
Олон жилийн туршлага, чанартай үйлдвэрлэл, хэрэглэгчийн итгэл дээр тулгуурлан Ю БИ ПИ ХХК нь өнөөдөр хэвлэлийн салбарын ууган, тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг болж хөгжжээ.